С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуйгаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
- Words
- 324
- Chars
- 2293
- AI summary
- Yes
S. Amarsaikhan, a member of parliament and former minister of justice and internal affairs, gave a briefing on drug-related issues at the State Palace. He announced that a hearing on drug issues will be organized soon. He warned that Mongolia's future is being sunk by drugs, noting that the country has a small population and that 65 percent are young people under 34. He also said 86 percent of drug use involves people aged 18 to 34.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан хар тамхитай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Энэ үеэр хар тамхитай холбоотой асуудлаар сонсголыг удахгүй зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын ирээдүй хар тамхинд живж байна. Манай улс цөөн хүн амтай, 65 хувь нь 34 наснаас доош насны залуучууд. Хар тамхины хэрэглээний 86 хувийг 18-34 насны залуучууд эзэлсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд энэ асуудалд холбогдож байна. Энэ бол хил хязгааргүй бий болсон донтолт. Нэг хүн хар тамхинд орвол нэг өрх сүйрч байна гэсэн үг. Нэг өрх сүйрвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хамаатай. Манай улс өмнө дамжуулагч байсан бол одоо үйлдвэрлэгч орон болох хэмжээний эрсдэлтэй болсон. Нэг хар тамхи хэрэглэдэг хүүхдийн ард 200-300 хүүхэд байна гээд бодоод үзээрэй. Хүүхэд залуучуудаа хамгаалж чадахгүй бол ирээдүй байна уу. Төрийн мөрдөс зүүсэн, хуулийн байгууллагаар халхавчилсан хулгай дээрмийн бүлэг хүүхдүүдийг хар тамхинд оруулж, хууль бус алт олборлож, хууль бус гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хөгжүүлж улс доторх улс байгуулчихсан юм шиг бүх шатанд төрийг барьцаалчихсан байхад өнөөдөр хэн ч тодорхой ярьж шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ талаар авч хэрэгж...
Open article