“ХХБ гурван жил үргэлжилж буй технологийн төсөлдөө $30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна”
- Words
- 2272
- Chars
- 16732
- AI summary
- Yes
Trade and Development Bank is investing $30 million in a technology project that has been underway for three years, according to an interview with S. Baatar, the bank's deputy executive director in charge of information technology. The interview concerns his role in information technology at the bank. In the opening, Baatar greets viewers and readers and introduces himself.
Худалдаа хөгжлийн банкны мэдээллийн технологи хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч С.Баатартай ярилцлаа. - Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцаж буй танд баярлалаа. Юуны түрүүнд үзэгч, уншигчдад маань та өөрийгөө танилцуулахгүй юу? - Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Намайг С.Баатар гэдэг. Худалдаа хөгжлийн банканд мэдээллийн технологи хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогчоор ажилладаг. Банкны секторт 20 орчим жил энэ чиглэлээрээ ажиллаж байна. - Өнгөрсөн сард ХХБ-ны системийн шинэчлэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Шинэчлэлийн талаар урьдчилан мэдээлж байсан ч систем шилжсэний дараа аппликейшнд нэвтрэх боломжгүй, үйлчилгээ саатсан гэх зэрэг шүүмжлэл, бухимдал их гарлаа. Тэгэхээр яг юу болсон юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү? - Юуны өмнө шинэчлэлийн дараа банкны үйлчилгээ авахад хүндрэл учирч, бухимдал үүссэнд харилцагчдаасаа хүлцэл өчье. ХХБ сүүлийн 3 жил гаруй хугацаанд системийн шинэчлэлийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хийгээд, өнгөрсөн сард амжилттайгаар шинэ систем уруу шилжээд байна. ХХБ-ны системийн иж бүрэн шинэчлэл нь банкны суурь бүртгэлийн систем болон түүнтэй холбогдон ажиллах дагалдах дэд системүүдийг бүхэлд нь иж бүрэн сольсон я...
Open article