⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Банк дампуурсны дараа Трампын холбоотон, Парагвай улсын ерөнхийлөгч албан тушаалаасаа огцров

ikon.mn ·Mongolia · economy
Words
262
Chars
1988
AI summary
Yes
Full story

Paraguay's President Santiago Peña, described in the headline as a Trump ally, resigned on Thursday. His resignation came after the country's digital bank Ueno failed, leaving millions of customers unable to access their accounts. Calls for Peña to leave office had grown stronger after the bank collapse. In a video statement that day, he referred to the country's stability, social peace and democratic institutions.

Пүрэв гарагт Парагвай улсын ерөнхийлөгч Сантьяго Пенья албан тушаалаасаа огцорлоо. Тус улсын Ueno хэмээх дижитал банк дампуурч, олон сая харилцагч нь данс руугаа нэвтрэх боломжгүй болсны дараа түүнийг огцруулахыг шаардсан дуу хоолой улам эрчимжсэн юм. Пүрэв гарагт хийсэн видео мэдэгдэлдээ Пенья "Би улс орныхоо тогтвортой байдал, нийгмийн амар амгалан байдал, мөн ардчилсан институцуудаа хадгалан авч үлдэх шаардлагыг бодолцон ийм шийдвэр гаргаж байна" гэж хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын холбоотон болох тэрбээр сөрөг хүчнийхэн Конгресст өөрийг нь огцруулах (импичмент) ажиллагааг эхлүүлэхээр ээлжит бус хуралдаан зарлаж, жагсагчид түүнийг огцрохыг шаардаж эхэлсний дараа ийнхүү албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Пенья бас өөрийн харьяалагддаг консерватив намын гишүүдийнхээ дэмжлэгийг алдсан юм. Түүний албан тушаалыг дэд ерөнхийлөгч Педро Аллиана хүлээн авах төлөвтэй байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хууль тогтоогчид Пеньяг ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, тэтгэврийн санг зохисгүй ашигласан, мөн Ueno банкны дампууралтай холбоотой асуудлуудыг байгууллагын түвшинд нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байсан юм. Ueno нь санхүүгийн технологийн (...

Open article