Бразилд болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр шүүгч 53 улаан хуудас үзүүлсэн нь дэлхийн шинэ дээд амжилт болжээ
- Words
- 246
- Chars
- 1880
- AI summary
- Yes
An under-20 football tournament in Brazil descended into chaos, and the referee showed 53 red cards, setting a new world record. The match was the first semifinal of the Minas Gerais Under-20 Championship between Uberlândia and Mamoré. A total of 43 players and eight members of the coaching staffs were sent off.
Бразилд болсон 20 хүртэл насны ангиллын хөлбөмбөгийн тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүссэний улмаас шүүгч 53 улаан хуудас үзүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. “Minas Gerais Under-20 Championship” тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт Уберландиа болон Маморес багуудын хооронд өрнөхөд 43 тоглогч, дасгалжуулагчдын багийн найман гишүүн талбайгаас хөөгдсөн байна. Мөн Уберландиа багийн төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг талбайгаас хөөснөөр энэ тоо 53-т хүрчээ. Өмнөх дээд амжилт нь 2011 онд Аргентинд болсон тавдугаар дивизионы Клуб Атлетико Клэйпол болон Викториано Аренас багуудын хооронд болсон тоглолтын үеэр 36 улаан хуудас үзүүлсэн тохиолдол байсан юм. Бразилын хэвлэлүүдийн мэдээлснээр Parque do Sabia цэнгэлдэх хүрээлэнд их хэмжээний хохирол учирсны улмаас гаднаас цэрэгжсэн цагдаагийн хүч дуудахад хүрсэн байна. Шүүгчийн дүгнэлтэд өгүүлснээр тоглолтын хоёрдугаар хагаст Маморес багийн тоглогч Дави гоолын баяраа тэмдэглэхдээ эсрэг багийн сэлгээний суудлын өмнө очиж, доог тохуу хийснээр зодоон эхэлжээ. Энэ үеэр Уберландиа багийн дасгалжуулагч Пауло Серхио Диас Дош Сантос түүнтэй сөргөлдөхөөр талбайд гүйж гарснаар зодоон эхэлж, гурван тоглогчийн хамт талбайгаас хөөгдс...
Open article