Украин, Оросын төлөөлөгчидтэй Цагаан ордонд уулзсан Меланиа Трамп тэдэнд урт хугацаанд дайны галаа зогсоохыг уриалав
- Words
- 599
- Chars
- 4475
- AI summary
- Yes
Melania Trump brokered a temporary ceasefire last week in the Kherson region of southern Ukraine. She played an important role in evacuating people from Oleshky, a city affected by the war. On Thursday, she received Russian and Ukrainian representatives involved in that operation at the White House. She called for negotiations on a "longer" ceasefire.
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өнгөрсөн долоо хоногт Украины өмнөд хэсгийн Херсон бүс нутагт тогтоосон түр эвлэрлийг зуучилж, дайнд нэрвэгдсэн Олешки хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгвэл Пүрэв гарагт тэр уг ажиллагаанд оролцсон Орос, Украины төлөөлөгчдийг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа "илүү урт удаан" гал зогсоох хэлэлцээр байгуулахыг уриалжээ. Оросын эзлэн түрэмгийлэлд өртсөн Украины Олешки хотын олон зуун оршин суугч өлсгөлөн, байнгын бөмбөгдөлтөд нэрвэгдээд байсан бөгөөд зургаан өдрийн турш үргэлжилсэн гал зогсоох хугацаанд тэднийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн юм. "Гэм зэмгүй хүмүүсийн амь нас нь дайны улмаас үүссэн хуваагдлаас илүү үнэ цэнтэй байх ёстой. Олешки хотод болсон үйл явдал илүү өргөн хүрээтэй энх тайвныг авчрах урам зориг болно гэж найдаж байна" хэмээн хатагтай Трамп хэлжээ. Цагаан ордонд болсон энэхүү онцгой ховор арга хэмжээний үеэр Орос, Украины өндөр албан тушаалтнууд нүүр тулан уулзсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс хойш АНУ-ын зуучлалтайгаар үргэлжилж буй албан ёсны энхийн яриа хэлэлцээнүүдээс тусдаа болсон үйл явдал байлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Украины хүний эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч Дмитро ...
Open article