Пиццаг ханборгоцой жимсээр амтлахыг эсэргүүцсэн итали тогооч Австралийн нэг ресторанаас халагджээ
- Words
- 403
- Chars
- 2972
- AI summary
- Yes
An Italian chef in Brisbane, Australia, was fired from a restaurant after refusing to put pineapple on pizza. David Tamburella, who worked at La Costa, called the request an insult to his national culture, according to the report. He was dismissed in May, and the restaurant is now closing.
Австралийн Брисбэн хотын нэгэн ресторанаас итали тогооч халагдсан нь пиццан дээр хан боргоцой тавихаас татгалзаж, үүнийг "өөрийн үндэсний соёлыг доромжилсон хэрэг" гэж үзсэнтэй холбоотой байжээ. Одоо хаагдаад буй "La Costa" ресторанд ажиллаж байсан Давид Тамбуреллаг тавдугаар сард халсан юм байна. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө рестораны удирдлага түүний зан авиртай холбоотой хэд хэдэн гомдлыг хэлэлцэхээр уулзаж байжээ. Гомдлуудын нэг нь Тамбурелла хүлээн авалтын үеэр зочдод зориулан хиам, хан боргоцойтой пицца бэлтгэхээс татгалзсан явдал байв. Тухайн үед тогооч хэлэхдээ удирдлагын өгсөн зааварчилгааг "өөрийнх нь үндэсний соёлыг доромжилсон хэрэг тул түүнийг дагах албагүй" гэж байжээ. Тогооч өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн Австралийн "Шударга Хөдөлмөрийн Комисс”-т хандсаны дараа энэ хэргийн талаар мэдээлэл нийтэд ил болж байгаа юм байна. Мягмар гарагт гаргасан шийдвэртээ тус комисс Тамбурелла пиццан дээр хан боргоцой тавихаас татгалзсан шалтгааныг "Итали хүний хувьд тэрээр пиццан дээр хан боргоцой тавихыг өөрийн соёлыг доромжилсон хэрэг гэж үздэг" хэмээн тайлбарлажээ. Мөн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Тамбурелла пиццаг хан боргоцойгоор амтлахаас гурав дахь уда...
Open article