⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Их Британийн шүүх жүжигчин Рассел Брэндийг хүчин, бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгалаа

ikon.mn ·Mongolia · world
Words
459
Chars
3338
AI summary
Yes
Full story

A London jury found British comedian and actor Russell Brand guilty of rape and sexual assault on Thursday. The jury at Southwark Crown Court found the 51-year-old guilty of one rape charge and three sexual assault charges. The source says he faces many years in prison if convicted on such charges.

Пүрэв гарагт Лондон хотын шүүх Британийн хошин урлагийн жүжигчин Рассел Брэндийг хүчин болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэсэн дүгнэлт гаргажээ. Ийм хэргээр яллагдвал тэр олон жил шоронд хоригдохоор байна. Лондон хотын “Southwark Crown Court” тангарагтны шүүх 51 настай Брэндийг хүчингийн нэг хэрэг, бэлгийн хүчирхийллийн гурван хэрэгт буруутай гэж үзжээ. Харин хүчингийн өөр хоёр хэрэг болон бэлгийн шинжтэй хүчирхийлэл үйлдэхийг завдсан нэг хэргээс түүнийг цагаатгасан байна. Америкийн поп од Кэти Перригийн хуучин нөхөр болох Брэнд өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэж байв. Тэрбээр гэмт хэрэгт тооцогдож буй үйлдлүүдийнхээ заримыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн, заримыг зохиомол зүйл хэмээн няцааж байсан юм. "Get Him to the Greek", "Arthur" зэрэг кинонуудад тоглосон Брэндийг прокурорууд "харгис" бэлгийн хүчирхийлэгч гэж тодорхойлжээ. Шүүгч Жоэл Беннатан ирэх Даваа гарагт Брэндэд ял оноох бөгөөд тэр олон жилийн хорих ял сонсож болзошгүй байна. Өчигдөр шүүхийн шийдвэр гарсны дараа Брэндийг цагдан хорьжээ. Лондон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны ахлах ажилтан Энди Фурфи шүүхийн дүгнэлтийг "өөрт тохиолдсон явдлын талаар ил гарч, мэдэгдсэн эмэгтэйчүүди...

Open article