⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа

ikon.mn ·Mongolia · world
Words
278
Chars
2019
AI summary
Yes
Full story

Parliament approved a resolution marking the 820th anniversary of the founding of the Great Mongol State and honoring the state traditions of Genghis Khan. The resolution assigns the government five main tasks. These include work on events and historical and cultural monuments connected to the history of the Great Mongol State. The government was also tasked with drafting a law banning the use of Genghis Khan's portrait on alcohol and tobacco labels.

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тус тогтоол батлагдсанаар Засгийн газарт үндсэн таван асуудлыг даалгаж байгаа юм. Үүнд: Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх. Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрийн эх хувь, хуулбарыг татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах, Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих сан байгуулах, түүний хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол улсын түүхийг хамгаалан сурталчлах, үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай...

Open article