Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 3.6 сая тун вакцин худалдан авчээ
- Words
- 300
- Chars
- 2421
- AI summary
- Yes
The General Veterinary Authority reports that this year's planned immunization campaign is continuing across the country. It says vaccinations against 19 types of infectious diseases are being carried out within the required timeframe and are more than 90% complete so far. As part of prevention efforts, 3.6 million doses of vaccine have been purchased against foot-and-mouth disease.
Энэ онд зохион байгуулж буй төлөвлөгөөт дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд үргэлжилж байгааг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал энэ онд нийт 19 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг технологит хугацаанд нь хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажил хэвийн, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл хэллээ. 2026 онд олон улсын хорио цээрт гоц халдварт шүлхий болон ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан төсөвлөсөн зардал нэмэгдэх, төлөвлөгөөт дархлаажуулалтын хүрээнд нэмэлт арга хэмжээ авах шаардлага үүссэн талаар тэрбээр мэдээлэв. Мал эмнэлгийн ерөнхий газар нь 2025 онд 17.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Өр төлбөрийн асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад танилцуулж, 10.1 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг бүрэн барагдуулаад байна. Түүнчлэн малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын зардлын өсөлттэй холбоотойгоор 2026 онд нийт 30.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул уг асуудлыг мөн ХХААХҮ-ийн сайдад танилцуулж, улсын төсвийн тодотголд тусгах замаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр 2025 оны өр төлбөр болон ...
Open article