Б.Багахүү: Угаарын хийн эрсдэл үүссэн айлд хяналтын ажилтан очихоор хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй тохиолдол их гардаг
- Words
- 285
- Chars
- 2155
- AI summary
- Yes
With the heating season under way, the Fuel Consumer Service Center is advising households to prevent carbon monoxide risks and explained how its staff serve homes. Household stove engineer B. Bagakhüü said a contracted inspector personally visits a home where there is a carbon monoxide risk to provide advice and information. He noted that it often happens that residents do not open the door or let the inspector inside.
Галлагааны улирал эхэлсэн энэ үед угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж, Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд айл өрхөд хэрхэн үйлчилдэг тухай товч танилцууллаа. Тус төвийн өрхийн зуухны инженер Б.Багахүү "Угаарын хийн эрсдэл үүссэн айл өрхөд гэрээт хяналтын ажилтан өөрийн биеэр очиж, зөвлөгөө мэдээллийг өгдөг. Ажилтныг очиход айл өрхүүд хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй гэсэн тохиолдол элбэг. Тус төвийн 500 гаруй ажилтан "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" гэсэн бичигтэй хувцас өмсөж, ажилтны үнэмлэхтэй явдаг учир айл өрхүүд хяналтын ажилтныг гэртээ оруулж, зуух, яндан зэрэг шаардлагатай үзлэг шалгалтыг хийлгэхийг уриалж байна" хэмээв. Иргэд угаар мэдрэгчээ байнга ажиллуулж, галласан үедээ яндангийн хаалт сойлтыг хаахгүй байх, бүртгэлтэй утасны дугаараа тогтмол нээлттэй байлган угаарын хийн эрсдэлийн аюулаас сэргийлэхийг зөвлөлөө. Угаар мэдрэгч ашиглах заавар: Анх асаасны дараа 20 секунд хүлээнэ. Хэсэг дуугарч дохио дамжуулсны дараа асаалт амжилттай болно. Дохио дуугарвал: Цонх, хаалгаа нээгээд бүгдээрээ гадагш гарна. Угаар мэдрэгчийг унтрааж, асаагаад 10 секунд хүлээнэ. Хий арилаагүй бол дахин дуугарна. "Гэр эзгүй үед угаар мэдрэгчийн ...
Open article