⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Японы мэргэжилтнүүдтэй хамтран хүнд хэлбэрийн согогтой дөрвөн өвчтөнд мэс засал хийжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
230
Chars
1833
AI summary
Yes
Full story

A team from the children's surgery department of the National Center for Trauma and Orthopedics worked with Japan's Foot and Ankle Society on outpatient examinations, surgery and doctor training on October 22–25, 2026. Under a cooperation memorandum, the work focused on congenital and acquired foot defects in children. Together with Japanese specialists, the team performed surgery on four patients with severe defects.

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны аравдугаар сарын 22–25-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, мэс засал эмчилгээ болон эмч нарт зориулсан сургалт зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаа нь хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой аж. Амбулаторийн хамтарсан үзлэг, зөвлөгөө: Амбулаторийн хамтарсан үзлэгт 0–18 насны нийт 10 хүүхэд хамрагдсан бөгөөд тавхайн анатоми болон үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэллээ. Эмч нарын багаас согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар зөвлөлдөж, өвчтөн тус бүрийн онош, нас, эмчилгээний шийдвэрийг баталгаажуулсан байна. Нарийн мэргэжлийн мэс засал эмчилгээ: Арга хэмжээний үеэр хүнд хэлбэрийн согогтой 4 өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. Үүнд: Төрөлхийн 2 талын доод мөчдийн эпифизиодисплази согог, Төрөлхийн доод мөчдийн татанхай саажилттай хоёр талыг хамарсан hallux valgus, Төрөлхийн хүнд хэлбэрийн хавтгай тавхай, Төрөлхийн зүүн шилбэний хуурамч үе үүссэн согог зэрэг ба...

Open article