⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Европын телевизүүд тэсрэх бөмбөгийн хуурамч сүрдүүлгийн хохирогчид боллоо

ikon.mn ·Mongolia · world
Words
405
Chars
3017
AI summary
Yes
Full story

Several European television channels received fake bomb threats on Friday, with warnings claiming a timed explosive had been planted. The alerts forced evacuations at the affected locations and temporarily halted broadcasts. Ireland’s RTE, Britain’s Sky and Bulgaria’s private Nova TV were among the broadcasters that reported receiving the warnings.

Баасан гарагт Европын хэд хэдэн телевизийн сувагт “цагтай тэсрэх бөмбөг тавьсан” тухай хуурамч сүрдүүлгүүд иржээ. Үүний улмаас тухайн газруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, нэвтрүүлгийн хуваариа түр зогсооход хүрсэн байна. Ирландын RTE, Британийн Sky, Болгарын хувийн Nova TV зэрэг телевизийн сувгуудад ийм анхааруулга ирсэн болохыг тус байгууллагууд мэдээлжээ. Гэхдээ шалгалтаар аль ч газраас тэсрэх бөмбөг, тэсрэх төхөөрөмж олдоогүй байна. RTE телевиз шалгалтын үеэр нэвтрүүлгүүдийнхээ оронд хөгжим болон урьдчилан бичсэн мэдэгдлийг гурван цаг орчмын турш цацжээ. Сүүлийн өдрүүдэд Серби, Финланд, Испани зэрэг улсуудад зорчигч тээврийн нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан тухай хуурамч сүрдүүлгүүд дараалан ирсэн билээ. Үүний улмаас онгоцнууд чиглэлээ өөрчлөх, яаралтай газардах, аюулгүй байдлын нарийвчилсан үзлэг шалгалт хийх зэрэг хүндрэлүүд үүссэн ч одоогоор ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. Сүүлийн долоо хоногуудад Европын супермаркетуудыг чиглэсэн хакерын халдлагууд дараалан гарсан нь кибер аюулгүй байдалтай холбоотой түгшүүрийг улам нэмэгдүүлээд байгаа. Баасан гарагт Nova болон RTE телевизүүдэд ирсэн цахим захидлуудын нэгэнд "Бидний тухай дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна. ...

Open article