⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Хунтайж Харригийн хадам аав хүүхэдтэй холбоотой садар самуун материал хадгалсан хэргээр АНУ-д баривчлагдав

ikon.mn ·Mongolia · world
Words
294
Chars
2145
AI summary
Yes
Full story

Federal agents arrested Thomas Markle, the father of Meghan, Prince Harry's wife, in Florida on Friday morning, according to sources close to the case. The 82-year-old was detained at a nursing home near Tampa, where he lives. He is accused in a case involving videos and images of child sexual abuse.

Баасан гарагийн өглөө Флорида мужид холбооны агентууд Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меганы эцэг Томас Марклыг баривчилсан тухай уг хэрэгт ойр эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дүрс бичлэг, зурагтай холбоотой хэрэгт буруутгаж байгаа аж. 82 настай Марклыг түүний амьдардаг Тампа хотын ойролцоо байрлах ахмадын асрамжийн газраас саатуулжээ. Түүний Филиппин дэх хуучин гэр болон Мексик улсад түрээсэлж байсан агуулахаас хүүхэдтэй холбоотой садар самууны материалууд олдсон гэх мэдээллийн дараа түүнийг баривчилсан байна. Меган саяхан аавынх нь хуучин гэрээс хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дүрс, зургийн цуглуулга олдсон гэх мэдээлэлд "маш их санаа зовж" байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр мөн 2018 онд аавынх нь талаар "ноцтой сэжиг бүхий мэдээлэл" агуулсан захидал Лондоны цагдаагийн газарт ирж байсныг энэ үеэр дурссан байна. АНУ-ын иргэн, "Suits" телевизийн цувралд дүр бүтээж байсан Меган 2018 онд Виндсор шилтгээнд хунтайж Харритай гэрлэж байв. Тэд Арчи, Лилибет хэмээх хоёр хүүхэдтэй болсон. Телевизийн гэрэлтүүлэг, зураг авалтын найруулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан түүний эцэг хуримд нь оролцоогүй бөгөөд үүнээс болж Меган аавтайгаа харилцаагаа тас...

Open article