Илон Маск зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck загварынхаа үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ
- Words
- 538
- Chars
- 4028
- AI summary
- Yes
Tesla CEO Elon Musk said on Friday that the company plans to stop production of the Cybertruck electric pickup at its Texas plant from mid-2027. The model has weak demand in the market. The Cybertruck was promoted as a rival to traditional pickups and has a futuristic design. Its bulky, heavy body and sharp-angled construction have also been noted as issues.
Баасан гарагт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск тус компанийн Техас дахь үйлдвэрийн Cybertruck цахилгаан пикап загварын үйлдвэрлэлийг 2027 оны дунд үеэс зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Уламжлалт пикап автомашинуудын өрсөлдөгч болно хэмээн сурталчлагдаж байсан, футурист загвартай энэхүү автомашин нь нүсэр хүнд бие, хурц өнцөгтэй хийцээсээ болж цөөн хэдэн улсын зах зээлд л зарагдсан бөгөөд борлуулалт нь олон жилийн турш сул байсаар ирсэн юм. Маск уг загварын үйлдвэрлэлийг зогсоох нь саяхан шинээр танилцуулагдсан Cybercab загварын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж гэж үзэж байгаагаа X хуудсандаа бичсэн байна. Тэрбээр Cybercab-ийг Теслагийн "робот такси" (жолоочгүй такси) төслийн гол бүтээгдэхүүн болгон харж байгаа юм. Cybertruck-ийн үйлдвэрлэлийг өөр үйлдвэр рүү шилжүүлэх үү, эсвэл бүрмөсөн зогсоох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Теслагийн Остин дахь үйлдвэр нь тус загварт шаардлагатай тусгай эд ангиудыг үйлдвэрлэх хүчин чадалтай цорын ганц байгууламж гэгддэг. X сүлжээний нэгэн хэрэглэгчийн асуултад хариулахдаа Маск Cybertruck-ийг "Теслагийн бүтээсэн хамгийн шилдэг автомашин" гэж нэрлээд үйлдвэрлэлийг зогсоох шийдвэрийг "нэгэн эриний төгсгөл" хэмээн то...
Open article