⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сонгогдлоо

ikon.mn ·Mongolia · world
Words
112
Chars
971
AI summary
Yes
Full story

The 36th small conference of the Mongolian People's Party committee in the capital was held on 2026.11.07. Delegates elected B. Purevdagva, the capital governor and Ulaanbaatar city mayor, as chair of the capital MPP committee with 97.5 percent of the vote. The source also mentions aims to raise the party's primary organization work to a new level and to improve its structure and organization.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ болж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогдлоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан байна. Нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ. Түүнчлэн намын гишүүнчлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах, сургалт, мэдээлэл, үнэлгээ, хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, цахим хороог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гишүүд хаанаас ч намын үйл ажиллагаанд оролцох, санал хүсэлтээ хүргүүлэх боломж бүрдэнэ гэдгийг тодотгосон талаар Монгол ардын намаас мэдээллээ.

Open article