Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, засвар үйлчилгээний татварыг 50 хувиар бууруулахаар болж байна
The capital city council approved a draft resolution at its ninth regular session to reduce municipal tax rates. The city currently applies a 2% tax to two types of goods and six types of services. The six services are bars, restaurants, hotels, resorts, car washes, and auto repair and maintenance. Under the plan, the tax on these services is to be cut by 50% starting at the beginning of the new year.
Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталжээ. Тодруулбал нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг. Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулахаар болж байна. Ингэхдээ саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд хотын албан татварыг нэг хувь, цэвэр ус бол хоёр хувиар ногдуулахаар тусгажээ. "Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа 2 хувийн албан татварыг өөрчлөхгүй. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг энэхүү хоёр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг эргэн харна" гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв. Хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.