Гачуурт дахь 85 дугаар сургуулийн барилгыг ирэх зун шинэчилнэ
School No. 85 in Gachuurt, built in 1962, will get a new building next summer. Inspectors had declared the old structure unfit for use back in 2017. The city mayor promised the renovation would happen by summer 2027.
Гачуурт дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн хичээлийн байрыг ирэх жил шинээр барихаар болжээ. 1962 онд байгуулсан тус сургуулийг 2017 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж холбогдох хяналтын байгууллагууд дүгнэсэн байна. Харин 2027 оны зун 85 дугаар сургуулийн барилгыг шинэчилж өгөхөө хотын дарга өчигдөр амлажээ. Тус сургуульд Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд нийслэлд 12 байдаг дотуур байртай сургуулиудын нэг тул малчин өрхийн хүүхдүүд суралцдаг байна. Гачууртын Хуандайн ам, Шар хоолой болон бусад алслагдсан газар, 20 гаруй километрийн цаанаас хүүхдүүд хичээлдээ явдаг учир "Гэртээ ойр сургууль" төслийг хэрэгжүүлэх аж.