Д.Одгэрэл: Сэлбийн орон сууцнуудын ундны усны шугамыг EN 1057 стандартын зэс хоолойгоор угсарч байна

ikon.mn · world

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дэх нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн орон сууцны бүтээн байгуулалтын явц 38.6 хувьд хүрсэн байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт гэдгийг нийслэлийн удирдлагууд мэдээлж байв. Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглажээ. Ингэснээр оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай байна.

"Механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан. Энэ нь Европын EN 1057 стандарттай холбоотой. Өөрөөр хэлбэл EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглахад тохиромжтой, оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог.

Оёдолгүй зэс хоолой нь даралт болон механик ачааллыг найдвартай даахаас гадна хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байдаггүй. Зэврэлт,  өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтай" хэмээн "Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл тайлбарлав.

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж болон 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, мөн амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барих бол төслийн нийт талбайн  37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж байгуулахаар төлөвлөжээ.

Эхний ээлжийн 4,362 айлын орон сууцыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт 14 компани саналаа ирүүлснээс "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" групп, "China Second Metallurgy Group Co.,Ltd" ХХК шалгарсан юм.

Read full article →