ҮЙЛ ЯВДАЛ: Нүүдлийн зам уу? Нүүрсний зам уу хэлэлцүүлэг болно

ikon.mn · world
Full story

At the State Palace, the Democratic Party, Mongolian People's Party and HUN party groups are scheduled to meet at 10:00. The Citizens' Representative Khural will meet in Khangardi hall at 10:00. From 11:00 to 14:00, the Gallery Ulaanbaatar Urguu ballroom will host a discussion titled "Migration route or coal route?" It will focus on roads that cut across animal migration in the Tost Tosonbumba mountain range and the Govi-Gurvansaihan area.

Төрийн ордонд 10:00 цагт АН, МАН, ХҮН-ын бүлгийн хуралдаан болно. Хангарди танхимд 10:00 цагт НИТХ-ын хурал болно. Галлерей Улаанбаатар Urguu ballroom танхимд 11:00-14:00 цагт "Нүүдлийн зам уу? Нүүрсний зам уу" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр Тост Тосонбумбын нуруу, Говь-Гурвансайханы нутаг дахь амьтдын бэлчээр сэлгэлтийг тасалж буй замуудын талаар хэлэлцэнэ. Өргөө-1 кинотеатрт 11:00 цагт Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Тусгаар тогтнол: Бошиг сахигч" киног дуун тайлбартайгаар хүргэнэ. АТГ-ын "Олон нийтийн төв"-д 11:30 цагт АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11:00 цагт 11 сарын 11-18 хүртэл талбайн урд "Дуугүй суусаар залхлаа" уриатай "Сандалтай хэлэлцүүлэг"нэртэй иргэдийн тайван хэлэлцүүлэг хийх тухай мэдээлэл хийнэ. 11:30 цагт Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн зохион байгуулах хурлын төлөөлөгч бүртгэх асуудлаар мэдээлэл хийнэ 12:00 цагт "Ирксиб строй" ХХК-иас Богд банк 1,3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ. 12:30 цагт "Үнэлэмжийн хөгжил" ТББ, “Их засаг” ИС, “Хүмүүнлэгийн ухааны их сургууль” хамтран: “Оюутан найраг” анхдугаар наадмын албан ёсны нээлтийн тухай мэдээлэл хийнэ. 13:00 цагт Монголын кино урлагийн уран бүтээлчид, салбарын төлөөллөөс Ерөнхий сайд Н.Учралд хамтын шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ.

Read full article → Compare