Тэгш, сондгой хязгаарлалтад орж 14 хоног автомашинаа унаагүй иргэдэд 3,836-19,180 төгрөгийг буцаан олгох тооцоолол гарчээ

ikon.mn · world
Full story

The capital city council’s regular meeting is scheduled to consider 19 issues, including a draft amendment to the resolution on the amount charged for use of capital roads. The change relates to a 14-day even-and-odd license-plate restriction imposed because of the COP17 international meeting and preparations for the new school year. A calculation has emerged to refund between 3,836 and 19,180 tugriks to citizens and organizations that could not use their cars during those 14 days.

Өнөөдөр товлогдоод буй НИТХ-ын ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор "Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ" тогтоолын төсөлд өөрчлөлт тухай асуудал байна. COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтад орж, 14 хоног машинаа унаж чадаагүй иргэд, ААН-ийн ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хэдэн төгрөг хасах тооцооллыг гаргажээ. Тодруулбал нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 744,246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720,122 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтын хоногийн тоогоор төлбөрийг буцаан олгох тооцооллоор хоногт 300.8 сая төгрөг, 14 хоногт 4,211.5 сая төгрөг, 30 хоногоор буюу сараар тооцоход 9,024.7 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс буцаан олгох бөгөөд татвар төлөгчдийн хувьд тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран нэг хоногт 274-1,370, 14 хоногт 3,836-19,180, нэг сард 8,220-41,100 төгрөгийг буцаан авах буюу ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлнө гэж тогтоолын төсөлд тусгажээ. Харин уг хөнгөлөлт дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй аж. Уг тогтоол нь иргэн, ААН-ийн төлсөн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санхүүгийн зохицуулалт учир автомашины улсын дугаарын хязгаарлалтыг цуцалж байгаа хэрэг биш гэдгийг төсөлд дурджээ. Тогтоолын төслийг дээрх байдлаар, эсвэл өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид гаргаж, батлах юм байна.

Read full article → Compare