"Сүүлийн өдрүүдэд төмөр замын засвартай холбоотой саатаад байсан шатахууны вагонууд өчигдрөөс орж ирээд байна"
Монгол Улсын хэмжээнд 11-р сарын 1-9-ны өдрүүдэд нийт 20,670 тн АИ-92 автобензин, 500 тн АИ-95 автобензин, 71,551 тн дизелийн түлш, 1,500 тн онгоцны түлш тус тус импортоор орж ирсэн талаар Шатахууны шуурхай штабаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 153 вагон буюу 9,180 тн АИ-92 автобензин байгаагаас буулгах өртөөдөд 126 вагон буюу 7,500 тн АИ-92 автобензинийг буулгах, түгээх ажлууд хийгдэж байгаа юм байна. Улсын хэмжээнд 11-р сарын 6-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 11 хоногийн, АИ-95 автобензин 9 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байсан бол дизель түлш 30 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 37 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа юм байна. Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын боловсруулах үйлдвэрээс төмөр замын засвартай холбоотойгоор тодорхой хэмжээний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдалтай байсан ба өчигдөр шөнө уг тасалдаад байсан ө140 вагон АИ-92 автобензин орж ирээд байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор шатахууны түгээлт эрчимжих хандлагатай байна гэв.