"The MongolZ" баг дэлхийн чансааны шилдэг аравт эргэн орж ирлээ
The MongolZ returned to the top ten of the world ranking. The Counter-Strike 2 Intel Extreme Masters Beijing 2026 tournament was held in Beijing, China, and its champion was decided yesterday. The MongolZ played Europe's MOUZ for the title and lost 0:3, taking second place. The team received a $210,000 prize.
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж, өчигдөр аваргаа тодрууллаа. Аваргын төлөө манай улсын "The MongolZ" баг Европын "MOUZ"-тай тоглож, 0:3 онооны харьцаатай хожигдож, дэд байр эзлэв. Улмаар 210,000 ам.долларын шагнал халаасалж, богц дүүрэн амжилт гаргалаа. Түүнчлэн "The MongolZ" багийн хувьд урт хугацааны уналтын дараа томоохон тэмцээний аваргын төлөө тоглосноороо онцлог болов. Учир нь тэд зургаадугаар сард зохион байгуулагдсан зуны дэлхийн аваргын дараа хоёр шинэ тамирчны бүрэлдэхүүнтэйгээр гурван томоохон тэмцээнд оролцсон боловч сайн амжилт үзүүлж чадаагүй. Үүнээс шалтгаалан долоодугаар сард дэлхийн чансааны шилдэг 15-т бичигдэж байснаа доошилж эхэлсэн. Тодруулбал nin9 буюу Г.Есүнтөмөр бүрэлдэхүүнд шинээр орж ирэх үеэр буюу аравдугаар сарын 20-ны байдлаар дэлхийн чансааны 54 дүгээр байрт бичигдэж байлаа. Тиймээс аравдугаар сарын сүүл болон энэ сарын эхээр зохиогдох тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж, дэлхийн чансаагаа ахиулах хүндхэн даваатай нүүр тулсан. Улмаар өнгөрсөн сарын 22-ны өдөр Сербийн Белград аваргын цом өргөж дэлхийн чансааны 24 дүгээр байр руу дэвшсэн. Аравдугаар сарын сүүлийн долоо хоногт Унгарын Бухарестад хэсгийн шатнаас хасагдсан ч гэлээ дэлхийн чансааны 17 дугаар байр руу дэвшиж чадсан. Ийнхүү энэ сарын эхээр БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон Intel Extreme Masters Beijing 2026 тэмцээний дэд байрт шалгарснаар дэлхийн чансааны есдүгээр байрт бичигдэж, урт хугацааны уналтын дараа дахин дэлхийн шилдэг 10 багийн тоонд эргэн орж ирлээ. Томоохон тэмцээнүүдэд урилгаар тоглохын тулд заавал дэлхийн чансааны шилдэг 12-т багтсан байх шаардлагатай. "The MongolZ" багийн хувьд 2027 оны хоёрдугаар сард зохиогдох тэмцээнүүдэд урилгаар оролцох боломж нэмэгдэж байна. "The MongolZ" багийн оролцох дараагийн тэмцээн энэ сарын 24-нөөс Сингапурт эхлэх дэлхийн аварга шалгаруулах "PGL Major Singapore 2026" байх юм. The Mongolz багийн чансаа