"Маргааш зах, худалдааны төвүүдийн хуваарьт өөрчлөлт орохгүй, хэвийн ажиллана"

ikon.mn · world

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож, бүх нийтээр амарна. Бүх нийтийн амралтын өдрөөр нийслэл хотын томоохон зах, худалдааны төвүүд амардаг. Улаанбаатар Хотын захирагчийн Ажлын Албанаас (УБЗАА) тодруулснаар энэ удаад буюу арваннэгдүгээр сарын 10-ны бүх нийтийн амралтын өдөр зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарьт өөрчлөлт орохгүй. Ердийн горимоор ажиллах юм байна. Сануулахад жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр гэж тогтож, энэ өдөр бүх нийтээрээ амардаг болоод 14 дэх жилтэйгээ золгох гэж байгаа билээ.

Read full article → Compare