ФОТО: Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

ikon.mn · world
Full story

Mongolia marked the 864th anniversary of Genghis Khan’s birth, Mongolian Pride Day, and the 820th anniversary of the founding of the Great Mongol State. The state flag was raised at D. Sukhbaatar Square, and the State Nine-Footed Great White Banner was brought out for a ceremony. The banner was taken from the State Palace to the square. Nine mounted soldiers circled the State Palace in a clockwise direction during the ceremony.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв. Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүллээ. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ. Их цагаан тугийг Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан залав. ФОТО:

Read full article → Compare