ФОТО: Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо

ikon.mn · sports
Full story

A ceremonial session of Mongolia’s State Great Khural was held this morning at the State Palace to mark the 864th anniversary of the birth of Genghis Khan and Mongolian Pride Day. The session was attended by members of parliament as well as President U.Khurelsukh, Khural Chairman S.Byambatsogt, Prime Minister N.Uchral, Chief Justice Ts.Tsogt, Constitutional Court Chairman J.Erdenebulgan, and capital city officials.

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөө өглөө Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын гишүүдээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхий шүүгч Ц.Цогт, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Эрдэнэбулган болон нийслэлийн удирдлагууд оролцлоо. УИХ-ын дарга С.Бямбацогт хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд хүчирхэг Монгол Улсын нэрийг мөнхөлсөн. Харин бидний үеийнхний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох явдал юм. Тиймээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Их Монгол Улсынхаа түүхэн өвийг судлан шинжлэх, хүүхэд залуучуудад эх түүхийн мэдлэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг зүрх сэтгэлд нь шингээн төлөвшүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүх шастир, алдар сууг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэж, эрхэмлэн дэлгэрүүлэх тухай гүн утга агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталлаа. Их Монгол Улсын төрийн тогтолцооны үнэт өв, ихэс дээдсийнхээ дэлхийн түүхэнд ямар хувь нэмэр оруулсан тухай түүхийн эх сурвалж бичиг, архивын баримт, судалгааны бүтээлийг хадгалан хамгаалах, цахимжуулах, Монгол судлалыг дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ ажлын чухал хэсэг байх учиртай" хэмээн онцлов. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эзэн хааныхаа хэлсэн сургаал номлолыг бид ямагт мөрдөж явах ёстой. Хаан бидэнд хэлж зааж сургасан, хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, 20 хүн эвгүй бол нурсан балгас мэт. Хаана эв нэгдэл байна тэнд хүч чадал оршдогийг захиж бас харуулж үлдээсэн" хэмээн ярилаа. ФОТО:

Read full article → Compare