Малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах “Шинэ цагийн малчин” аян өрнүүлэхээр болжээ

ikon.mn · world
Full story

A national action plan for the "New Era Herder" campaign has been approved, with the campaign to be organized nationwide. It is meant to raise labor productivity and livestock productivity while improving herders' incomes and quality of life. The campaign will be carried out in two stages, with the first stage in 2026-2027 focused on feed support to help herders get through winter and spring with lower risk.

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөжээ. Үүнд: Малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлнэ.
 Иргэдийг эрүүл хүнсээр хангана.
 Инфляцын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжинэ. Эх сурвалж: Засгийн Газар

Read full article → Compare