ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Баян-Өлзийгийн Ариунболд Азийн шилдэг CIO-оор нэрлэгдлээ

ikon.mn · tech
Full story

Ariunbold Bayan-Olzii, Khan Bank's deputy head responsible for information technology, was selected as Mongolia's winner at the CIO100 Awards & Conference (ASEAN & Hong Kong). The award is described as one of the most prestigious honors for leaders in Asia's technology sector. Since 2019, the CIO.com platform has aimed to recognize top technology leaders driving digital transformation in Hong Kong and Southeast Asia.

Азийн технологийн салбарын удирдагчдын дундах хамгийн нэр хүндтэй шагнал болох "CIO100 Awards & Conference (ASEAN & Hong Kong)"-д ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Баян-Өлзий овогтой Ариунболд Монгол Улсаас шилдгээр шалгарлаа. CIO.com платформын зүгээс 2019 оноос хойш Хонконг, Зүүн Өмнөд Азийн бүсийн дижитал шинэчлэлийг түүчээлж буй шилдэг технологийн удирдагчдыг алдаршуулах зорилгоор энэхүү шалгаруулалтыг зарлаж ирсэн бөгөөд мэдээллийн технологийн салбарынхны өрсөлддөг хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. Монгол орон даяар хамгийн өргөн цахим сүлжээг бүрдүүлсний үр дүнд ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 99.6% нь онлайнаар хийгдэж буй төдийгүй уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн нь ийнхүү олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдээд байна. Б.Ариунболд захирал 2007 онд ХААН Банкны Мэдээлэл технологийн үйл ажиллагааны газраас ажлын гараагаа эхэлж байсан бол 2023 онд Мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар томилогдон банкныхаа 400 гаруй хүнтэй технологийн хүчирхэг багийг удирдан ажиллаж буй билээ. Дэлхийн түвшний цахим банкны дэд бүтцийг бүтээж буй Б.Ариунболд захирал болон мэдээллийн технологийн баг хамт олондоо халуун баяр хүргэе!

Read full article → Compare