Япон улсын Итабаши хотын төлөөллүүд нийслэлийн нэг байршилд ногоон байгууламж байгуулахаар тохиролцжээ

ikon.mn · world
Full story

Representatives from Itabashi city in Japan agreed to create a green space at a site in the capital, according to the report. Itabashi covers 32.2 square kilometers and has about 587,000 residents. The city combines housing, commerce, manufacturing and social services. It pursues policies aimed at green space, sustainable environmental development, child- and family-friendly conditions, the local economy, and international cultural and educational cooperation.

Япон улсын Итабаши хот нь 32.2 км² газар нутагтай, 587 мянга орчим хүн амтай, орон сууц, худалдаа, үйлдвэрлэл, нийгмийн үйлчилгээг хослуулсан хот бөгөөд ногоон байгууламж, байгаль орчны тогтвортой хөгжил, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин, орон нутгийн эдийн засаг болон олон улсын соёл, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг байна. Тус хотын дарга Сакамото Такеши зэрэг төлөөлөгчид Улаанбаатар хотод иржээ. Албаны төлөөллүүдийг Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хүлээн авч уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын сурагч, оюутныг харилцан солилцох, тухайн улсын хэл, соёл, уламжлал, боловсролын тогтолцоотой танилцуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Цаашид талууд соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллаж, нийслэлийн нэг байршилд ногоон байгууламж байгуулахаар харилцан тохиролцсон байна.

Read full article → Compare