₮4.5 тэрбумын төсөвт өртөгтэй бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гарчээ

ikon.mn · world
Full story

A primary school and kindergarten complex built with capital city budget funds near Gunjiin Lake in Songinokhairkhan district’s 8th khoroo has been completed, and the commission’s conclusion for putting it into permanent use has been approved. The facility, reported to cost 4.5 billion tugriks, includes a 180-seat school and a 100-bed kindergarten. The complex is a two-storey, three-block building measuring 36 by 36 metres, with a total area of 2,556 square metres.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Гүнжийн нуур орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 180 хүүхдийн суудалтай сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт баталгаажжээ. Цогцолбор нь 36х36 метрийн хэмжээтэй хоёр давхар, гурван блок бүхий нийт 2,556 м.кв талбайтай. Тус барилгад сургуулийн хичээлийн анги танхим, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилтны өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай байна. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг 2022-2026 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн төсвийн ₮4.5 тэрбумаар барихаар баталжээ. Барилгын ажлыг “Жи Эн Зэт Эф Икс” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлсэн байна.

Read full article → Compare