Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд энэ сарын 25-наас өвлийн идэшний худалдаа гарна

ikon.mn · world
Full story

A unified winter food sale will be held in the capital from November 25 to November 29 at the outdoor area of the Central Stadium. The event, called Winter Food-2026, is organized to supply meat, by-products and dairy products without middlemen at stable prices. It brings meat, milk and dairy products together in one sale.

Нийслэл хотод мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүй, тогтвортой үнээр нийлүүлэх “Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа арваннэгдүгээр сарын 25-ны Лхагва гарагаас эхлэн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд гарна. 21 аймгийн малчин, хоршоологч нэгдсэн худалдаанд оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг худалдан борлуулах юм байна. Энэ үеэр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагууд хамтран хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих аж.

Read full article → Compare