Нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэхэд 1,153 хүн, 181 машин механизм ажиллаж байна
Work is being organized promptly to ensure road traffic safety and prevent slipping and sliding. As of 6 a.m., snow-clearing on the capital's roads and squares involved 1,153 people, 181 machines, 122 small devices and 195 blowers. The teams come from the City Maintenance Office, nine district organizations and contracted entities.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Нийслэлийн зам, талбайн цасны цэвэрлэгээ үйлчилгээнд Хот тохижилтын газар, есөн дүүргийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас өглөөний 06:00 цагийн байдлаар нийт 1,153 хүний бүрэлдэхүүнтэй, 181 машин механизм, 122 бичил төхөөрөмж, 195 үлээгч төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм. Мөн зам талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж давс 666.8тн, бодис 240.9тн цацаад байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв .