Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

ikon.mn · world

2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний 17:02 цагт Хан-Уул дүүргийн дугаар байрны 15 дугаар давхарт ахуйн хэрэглээний газ тэсэрсэн тухай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, ослын газарт очиход айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч, дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан. Гал түймэр гараагүй бөгөөд тухайн иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗНЫ БАЛЛОН АШИГЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛ: Газны баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглах, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх. Халуун, галын эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол хадгалах. Агааржуулалт сайтай орчинд ашиглах, битүү орчинд хий хуримтлагдахаас сэргийлэх. Гэртээ газ хадгалж байгаа тохиолдол алдаж байгаа эсэхийг тогтмол шалгах. Газ үнэртсэн, алдагдсан тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл, унтраалга ашиглахгүй, боломжтой бол аюулгүйгээр хаалтыг хааж, цонх, хаалгыг нээн агааржуулаад, хүмүүсийг нэн даруй холдуулж, аюулгүй байршлаас 101 дугаарт дуудлага өгөх. Өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө газны баллоныг зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Read full article → Compare