Б.Пүрэвдагва: Нийслэлийн 2027 оны төсөв иргэн төвтэй байна

ikon.mn · world

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт НИТХ батлаад буй. Төсөвт ямар өөрчлөлт орсон тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэлийн төсвийн тодотголын гол зорилго нь 9 дүүрэгт боломжийн орон зайг олгох, нийтийн тээвэр, хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллагад үүсээд буй шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг шийдэх, энэ онд гүйцэтгэж дуусгаагүй ажлын хөрөнгийн эх үүсвэрийг гаргах, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх байлаа. Энэ долоо хоногт нийслэлийн төсвийг бооно. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өглөөнөөс орой хүртэл есөн дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч нартай хамтран ирэх оны төсвийг эцэслэн боловсруулж дуусгах юм. Нийслэлийн 2027 оны төсөв иргэн төвтэй байх консепц гарч байгаа" гэж мэдээллээ. Тухайн жилийн улсын төсөв батлагдсаны дараа нийслэлийн төсвийг баталдаг билээ.

Read full article → Compare