Африк тивд анх удаа болсон олимпод БНХАУ медалийн чансаагаар тэргүүллээ
Сенегал улсын нийслэл Дакар хотноо залуучуудын IV олимп аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжилсэн юм. Африк тивд анх удаа зохиогдсон олимпод БНХАУ-ын баг медалийн чансаагаар тэргүүллээ. Хятадууд энэ удаагийн наадамд 18 алт, найман мөнгө, долоон хүрэл нийт 33 медаль хүртсэн бол Япон 11 алт, найман мөнгө, есөн хүрэл, ОХУ найман алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медалиар удаалав. Египет зургаан алт, нэг мөнгө, таван хүрлээр дөрөвдүгээрт жагссан бол Этиоп таван алт, гурван хүрэл, Сенегал таван алт, долоон хүрэл медаль хүртжээ. Манай улсаас энэ удаагийн олимпод спортын зургаан төрөлд 10 тамирчин өрсөлдсөн. Тэднээс жүдоч Т.Төгсхүслэн, элсний бөхийн төрөлд Э.Анужин нар хүрэл медаль хүртсэн билээ. Сонирхуулахад энэ удаагийн залуучуудын олимпод 61 улс алтан медаль зүүсэн бол 99 орны тамирчид ямар нэгэн медаль авчээ. Монгол Улс хоёр хүрэлтэйгээр Буркино Фасо, Нижерийн хамтаар 85-д жагслаа. ФОТО