С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан
S.Batbaatar, deputy chairman of the Civil Will-Green Party, said he filed a request with the Anti-Corruption Agency a year ago to investigate former Environment and Climate Change Minister and MP B.Batbaatar over corruption and abuse of office. He announced today that he has sent a demand to the head of the Anti-Corruption Agency for an urgent decision because the case has been slow. He also stated that the former minister spent nearly 200 million tugriks to have about 20 storks made.
Иргэний Зориг Ногоон Нам(ИЗНН)-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлтийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т жилийн өмнө өгчээ. Хэрэг шийдвэрлэлт удаан байгаа тул яаралтай шийдэхийг шаардан АТГ-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. ИЗНН-ын Тэргүүн дэд дарга С.Батбаатар "Миний бие 2025 оны арваннэгдүгээр сард буюу нэг жилийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатарын талаар гомдол мэдээллийг АТГ-т хүргүүлсэн. Хэрэг маш удаан үргэлжилж байна. Тайлбар өгөхдөө олон газраас ар араасаа гомдол ирж байгаа учраас нэгтгэж байгаа гэсэн. Иймд хэргийг дахин сануулж, удаашраад байгаа энэ хэргийг яаралтай шийдэхийг шаардсан шаардлагаа АТГ-ын даргад хүргүүлж байна. Тухайн үед би хоёр тэрбум төгрөгийн зөрчил байна, түүнийг шалгаж өгөөч гэж гомдол гаргасан. Заримыг нь эргэн сануулбал Бразил улс руу явахдаа хоёр талын уулзалт зохион байгуулахад 70 сая, танилцуулах материал хэвлэхэд 60 сая төгрөг гэж байгаа. 60 сая төгрөгийн материал гэдэг бол асар их материал. Үүн дээр нэмээд нэг бүр нь 10 сая төгрөгийн үнэтэйгээр нийтдээ 60 сая төгрөгөөр видео шторк хийлгэжээ. Мөн Панам улс руу явахдаа нэг бүр нь 10 сая төгрөгөөр зургаан шторк гээд 60 сая төгрөг, танилцуулах материалын зардал 35 сая төгрөг. Кени улс руу явахдаа танилцуулах материалд дахиад 35 сая төгрөг, павильон түрээслэхэд 35 сая 900 мянган төгрөг, арга хэмжээ зохион байгуулахад 72 сая төгрөг. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад л павильон түрээсэлдэг гэж ойлгодог. Гэтэл Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам Кени улсад очихдоо нийтдээ 22 удаа павильон түрээсэлсэн байгаа юм. Видео шторк нэгийг 15 сая төгрөгөөр гээд 75 сая төгрөгөөр хийлгэсэн. Нэг удаагийн тушаалаар бараг 20 видео шторк хийлгэхэд 200, 300 сая төгрөгийн зардал гаргасан. Энэ бол Хэмнэлтийн хуулийг зөрчсөн үйлдэл мөн. Нэг л тушаалаар албан томилолтод шаардагдах нэг тэрбум 412 сая төгрөг. Эдгээрийг шалгаж өгөөч гэж хандсан. Мөн энэ дагуу Үндэсний Аудитын Газарт асуулга тавихад 576 сая 937 мянган төгрөгийн зөрчил илэрсэн гэсэн дүгнэлтийг 2026 оны хоёрдугаар сард гаргасан" гэлээ.