Г.Билгүүн: Нийтийн тээврийн автобусны тоог нэмснээр хүлээлгийн хугацаа таван минутаар буурсан

ikon.mn · world
Full story

Public transport in the capital runs on 137 routes with 1,185 buses, carrying an average of 650,000 passengers a day. In the first three quarters of the year, 134.3 million passenger trips were recorded. G.Bilguun, head of the public transport agency, said 20 buses were added to 10 heavily loaded routes, passenger flow rose by 6%, waiting time fell by five minutes, and complaints dropped by 9%.

Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж, энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ. НТБГ-ын дарга Г.Билгүүний танилцуулснаар зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобус нэмж, зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурчээ. Аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна. Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ. Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус үйлчилгээнд явуулна. Сургуулийн автобусаар өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5,000 байсныг 9,000 болгох гэнэ. Албаны хүмүүс нийтийн тээврийн автобусны тоог нэмж, богино эргэлтээр явуулах зохицуулалт хийж буй гэсэн ч орой ажил тарах үеэр буюу 17:00 цагийн орчмоос эхлэн автобус хүлээлгэдэг нь хэвээрээ л байна.

Read full article → Compare