Б.Гантулга: Мотоцикл, мопед, скүүтэрийн хөдөлгөөнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хязгаарласан
The annual cold-season ban on motorcycles, mopeds and scooters has started in the capital. Police senior lieutenant B. Gantulga, a senior specialist in the Traffic Police Department’s prevention division, said order A/1450 was issued on October 30 because of slippery conditions. The restriction runs until April 1 next year.
Жил бүрийн хүйтний улиралд мотоцикл, мопед, скүүтэр унаж хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Нийслэл хотод энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлжээ. Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантулга "Халтиргаа гулгаа үүсэж буйтай холбогдуулан аравдугаар сарын 30-ны өдөр НЗД-ын А/1450 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд мотоцикл, мопед түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Иймд иргэд, жолооч нар мотоцикл, мопед, скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг зөвлөе" гэв. Хориглосон хугацаанд мотоцикл, мопед, скүүтэрээр хөдөлгөөнд оролцож буй эсэхэд ТЦА-наас хяналт тавих бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу сануулах, торгох шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг түр саатуулах (журамлах) арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай байна. Зөрчлийн тухай хуулиас: Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжээс хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000-20,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000-200,000 төгрөгөөр торгоно. Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 200,000 төгрөгөөр торгоно.