Жүдогийн залуучуудын ДАШТ-д оролцохоор Монголын шигшээ баг өнөөдөр эх орноосоо мордлоо
Mongolia’s youth judo team left the country today to compete at the Youth World Judo Championships in Tashkent, Uzbekistan. The tournament runs from the 19th to the 22nd of this month. A total of 594 judokas from 82 countries have registered. Mongolia will be represented by 18 athletes, nine men and nine women. Host Uzbekistan has entered 32 judokas.
Жүдогийн залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 19-нөөс 22-ныг дуустал үргэлжлэх юм. Энэ удаагийн тэмцээнд 82 орны 594 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй ес нийт 18 тамирчин эх орноо төлөөлнө. Зохион байгуулагч Узбекистанаас нийт 32 жүдоч зодоглох бол араас нь Франц, Монгол, Киргиз, Итали, БНХАУ, Япон, Казахстан, ОХУ тус бүр 18, АНУ 17 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдөхөөр болов. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Булган, Ж.Анударь, 52 кг-ын жинд Л.Саяжаргал, 57 кг-ын жинд Б.Батсувд, Т.Ариунзаяа, 63 кг-ын жинд Х.Ариунтунгалаг, Х.Маралмаа, -78 кг-ын жинд Э.Буян-Өлзий, +78 кг-ын жинд Ж.Анар, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр, 66 кг-ын жинд Б.Тэмүүжин, 73 кг-ын жинд Ц.Мишигтогоо, 81 кг-ын жинд Г.Түвдэнренчин, 90 кг-ын жинд А.Оджавхлан, Д.Ууганбилэг, -100 кг-ын жинд У.Мөнгөн-Учрал, +100 кг-ын жинд М.Тэмүүлэн нар өрсөлдөх юм. Баг тамирчид өнөөдөр Узбекистан Улсыг зорьсон байна.