Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өсжээ
Trading activity for copper concentrate on the Mongolian Stock Exchange has picked up in recent days, with forward deals announced for 40,000 and 80,000 tonnes. On November 17, 2026, at 15:00, 520 tonnes of concentrate with at least 44% molybdenum content from the Erdenet state-owned enterprise was successfully traded. The bidding lasted 23 minutes. The headline also points to a sharp rise in molybdenum concentrate prices.
Сүүлийн өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээр зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, 40,000 болон 80,000 тонн зэсийн баяжмалын форвард хэлцлүүд зарлагдлаа. Харин өчигдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 44%-иас багагүй молибдений агуулгатай 520 тонн баяжмал амжилттай арилжаалагдав. Дуудах үе нийт 23 минут үргэлжилсэн бөгөөд үр дүнд нь тонн тутмын үнэ 28,267.07 ам.доллароос 33,567.07 ам.доллар хүртэл, өөрөөр хэлбэл 18.75%-иар өсөж хаагдлаа. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нь ил тод үнэ тогтолт, өрсөлдөөнт орчин бүрдүүлж, зах зээлийн бодит үнэлгээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж