Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 14 гэмт хэрэг, зөрчил Шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн байна
The General Customs Administration reported that 38 crimes and violations were registered at the postal parcel customs office this year. Fourteen of those cases were related to narcotics and drugs. D. Amartuvshin, head of the division combating violations at the international postal parcel customs office, commented on the crimes and violations detected during the reporting period.
Энэ онд шуудан илгээмжийн гаалийн газарт бүртгэгдсэн 38 гэмт хэрэг, зөрчлийн 14 нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой байсныг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ. Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын зөрчилтэй тэмцэх албаны дарга Д.Амартүвшин хэлэхдээ "Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт илэрч буй гэмт хэрэг, зөрчлийн үйлдэл тайлант хугацаанд буюу он гарсаар 38 гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож шалган шийдвэрлэсэн. Үүний 14 гэмт хэрэг, зөрчлийн үйлдэл нь хар тамхи, мансууруулах бодисын төрлийн гэмт хэргийн үйлдэл байна. Тус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж байгаа. Гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг нуун далдлах арга хэлбэр нь цахим худалдаатай холбогдож, бусдын хувийн мэдээллийг ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хохирогч болохоос сэргийлэхийн тулд гаалийн харилцаанд оролцогчид хувийн мэдээллээ хамгаалах, бусдад дамжуулахгүй байхыг анхааруулъя" хэмээн зөвлөлөө.