"Нийтийн тээврийн шөнийн автобус 22:00 цагаас эхлэн дөрвөн чиглэлд үйлчилж байна"

ikon.mn · world
Full story

Night buses are running on four routes from 22:00 to 02:00 for people who work at night. The fare for travel within the city is 1,000 tugrik. On the route labeled ШҮ:4 between Sukhbaatar Square and Chinggis Khaan National Library, adults pay 15,000 tugrik and children 7,000 tugrik. The listed routes include ШҮ:1 '5 shaar-Officers Palace' and ШҮ:2 from Sukhbaatar Square.

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ. Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Read full article → Compare