Тэрбумтан өв залгамжлагч бүсгүйчүүдийн тулаанд Жессика Пегула илүүрхлээ

Талбайн теннист олсон орлогоороо нэг тэрбум ам.долларыг давсан тамирчин бол Рожер Федерер. Харин албан ёсоор хамгийн баян орлоготой теннисчин асан бол Румыний Ион Цириак юм. Өдгөө 87 настай Ион ганцаарчилсан төрөлд 1968 оны Ролан Гаррост шөвгийн наймд хүрч байсан нь оргил үзүүлэлт нь. Харин хос төрөлд 1970 оны шороон талбайд аваргалж байв.

Харин спортын замналаа өндөрлүүлснээс хойш бизнесийн талбарт тэр үүнээс хавьгүй өндөр амжилт үзүүлжээ. Бүр 2007 онд Forbes сэтгүүлээс гаргадаг тэрбумтны жагсаалтад багтсан анхны румын хүн болсон удаатай. Өнгөрсөн оны долдугаар сард гаргасан сүүлийн жагсаалтад түүний хөрөнгийг $2.5 тэрбум гэж тэмдэглэсэн юм.

Гэхдээ өдгөө ид тоглож байгаа тамирчдаас хамгийн их орлого олсон эрхэм бол алдарт Новак Жокович. Түүний нийт орлогыг $240-250 сая гэж таамагладаг. Харин албан бусаар хамгийн баян тамирчин бол тэр биш харин тэрбумтан өв залгамжлагч эмэгтэй тамирчид.

Ид өрнөж байгаа АНУ-ын нээлттэй тэмцээнд нэгэн сонирхолтой тоглолт өнөөдөр боллоо.

Газрын тосны бизнес эрхлэгч, тэрбумтан Терри Пегулагийн охин Жессика Пегула, хөрөнгө оруулагч, тэрбумтан Бен Наваррогийн дөрвөн хүүхдийнх нь нэг Эмма Наварро нар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд учраа таарсан юм.

Тэд хоёулаа итали гаралтай. Эммагийн өвөө нь америк хөлбөмбөгийн дасгалжуулагч Франк Наварро юм.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбумтан өв залгамжлагчдын тулаанд Жессика Пегула 3:6, 6:4, 6:3-аар буулган авснаар хагас шигшээд Беларусийн Арына Сабаленкатай тулахаар болов. Өдгөө 32 настай Жессика Америкийн нээлттэй тэмцээнд сүүлийн гурван жил дараалан хагас шигшээд үлдээд байна. Хоёр жилийн өмнө А.Сабаленкатай шигшээд тунаад хожигдсон бол өнгөрсөн жил хагас шигшээд түүнд ялагдсан удаатай.

Read full article →