Голомт банк юанийн төлбөр тооцооны шинэ үйлчилгээ нэвтрүүлсний нэг жилийн ой тохиож байна

ikon.mn · sports

Голомт банк юанийн төлбөр тооцооны систем болох Cross-Border Interbank Payment System (CIPS)-ийн шууд оролцогч банк болж, системийг Монгол Улсын зах зээлд амжилттай нэвтрүүлсний нэг жил ой тохиож байна. 2024 онд БНХАУ-ын төв банк болох Ардын банкнаас CIPS-ийг нэвтрүүлэх зөвшөөрөл авснаар 2025 оны 9-р сараас харилцагчдадаа хил дамнасан юанийн гуйвуулгын үйлчилгээг Голомт банк хүргэж эхэлсэн юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай төлбөр тооцооны дэд бүтцийг Хятадын Agricultural Bank of China банктай хамтран бүрдүүлсэн бөгөөд хоёр банкны төлөөлөгчид энэхүү ойг тохиолдуулан хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд

“Бид 2003 онд Agricultural Bank of China банктай корреспондент харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Өнөөдөр энэхүү урт хугацааны түншлэлээ шинэ шатанд гаргаж, харилцагчдадаа юанийн хил дамнасан төлбөр тооцооны үйлчилгээг амжилттай нэвтрүүлсний нэг жилийн ойг тэмдэглэж байгаадаа баяртай байна. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалд юанийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ үед бид харилцагчдадаа илүү хурдан, найдвартай, үр ашигтай төлбөр тооцооны шийдлийг хүргэхийн төлөө ажилласаар байх болно.”

Энэхүү юанийн гуйвуулгын үйлчилгээ нь дэлхийн 191 орон, бүс нутгийн 5,000 гаруй банк, санхүүгийн байгууллагыг хамарсан өргөн сүлжээтэй бөгөөд Голомт банкны харилцагчдад юанийн гүйлгээгээ илүү хялбар, хурдан гүйцэтгэх боломжийг олгож байна. CIPS системийг нэвтрүүлснээр юанийн төлбөр тооцоо бодит хугацаанд илүү богино шат дамжлагаар хийгдэх боломж бүрдэж, гадаад гүйлгээний хурд, найдвартай байдал сайжирч, зардал буурсан юм.

Дэлхийн жишиг Монголын банк

Read full article →