УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ikon.mn · world
Full story

Parliament's autumn regular session opened at the State Palace. At the start, lawmakers voted on relieving T. Jambaajamts, chairman of the Financial Regulatory Commission, from his post. In a secret ballot, 78 members took part and 57.7 percent supported the move. Parliament then approved a resolution removing him from duty.

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулав. Нууц санал хураалтад 78 гишүүн оролцож, 57.7 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Энэ сарын 6-ны өдрийн чуулганы хуралдаанаар Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулсан боловч 57.4 хувийн саналаар дэмжигдээгүй юм. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-д хоёр дахь удаагаа оруулж ирж байж дэмжигдлээ. Үргэлжлүүлэн Монголбанкнаас өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. ШУУД ҮЗЭХ:

Read full article → Compare