У.Хүрэлсүх: Эрхэм нөхөд баяртай

ikon.mn · world
Full story

Mongolia's sixth President, U. Khurelsukh, was honored at a farewell ceremony in Sukhbaatar Square. He left the presidency at his own request after serving more than five years of a six-year term. Parliament discussed his release yesterday, and 92.3 percent of members supported the request, according to the report.

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Тэрбээр зургаан жилийн бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө таван жил гаруй ажиллаж, өөрийнхөө хүсэлтээр Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа ийнхүү чөлөөлөгдөв. Түүнийг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганаар өчигдөр хэлэлцэж, гишүүдийн 92.3 хувийн саналаар хүсэлтийг дэмжиж албан ёсоор чөлөөлсөн. Нэр төрөө сэргээлгэхээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд буй түүнийг хүндэтгэн үдэх ёслолд УИХ-ын гишүүд, улс орны элчин сайд нар болон дипломат төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Төрийн дуулал, үлээвэр хөгжим эгшиглэсэн төв талбайд ирсэн хүмүүстэй гар барьж, хүндэт харуулуудтай ёсолж, "Эрхэм нөхөд баяртай" гэснээр хүндэтгэн үдэх ёслол өндөрлөв. "Энгийн иргэн" болно хэмээгээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 37 жилийн туршид улс төрийн албан тушаалтай байжээ. Тэрбээр энэ хугацаанд нийт дөрвөн албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч байсан. Тэрбээр өчигдрийн УИХ-ын чуулганаар гишүүдийн асуултад “Ажлаа өгчхөөд эргэн ирэх үү, үгүй юу гэдгийг хүмүүс их сонирхож байх шиг байна. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй” гэж хариулсан байдаг. ФОТО:

Read full article → Compare