Монгол Улсын нийт хүн амын 33.3 хувийг 0-17 насныхан эзэлж байна

ikon.mn · sports

Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн эрхийн хорооноос 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталж, Монгол Улс 1990 онд уг конвенцод нэгдэн орсон. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, хамгааллын төлөөх зөв үйлдлийг бодит ажил болгох, аливаа эрсдэл, зөрчлийг үл тоомсорлохгүй байх, иргэн бүрийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын хүн ам 2025 онд 3,591,000 болсон бөгөөд нийт хүн амын 33.3 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байна . Монгол Улсын 0-17 настай хүүхдийн тоо 2025 онд 1,238,200-д хүрч 2021 онтой харьцуулахад 144,700 хүүхдээр буюу 13.2 хувиар өссөн байна.

Read full article → Compare