🚨СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилангаас болгоомжил!
A warning says a new type of fraud is intensifying. Scammers lure people with offers such as watching free movies, being told they are a lucky winner, or filling out a lottery to receive a reward, then get them to click a link. The link installs a malicious virus on the phone and allows the account to be controlled remotely. Internationally, this type of fraud is called Trojan horse, compared to the wooden Trojan horse in the Odyssey that hid warriors; the malicious link is described as carrying danger.
Үнэгүй кино үзээрэй, та азтан боллоо, сугалаа бөглөөд урамшуулал аваарай гэх мэтээр иргэдийг урхидан, линк дээр даруулж, гар утсанд нь хортой вирус суулгаж, зайнаас дансыг нь удирддаг шинэ төрлийн залилан эрчимжиж байна. Энэ төрлийн залиланг олон улсад “Тройн морь” гэж нэрлэдэг. Одиссейн туульд гардаг Тройн модон морь дайчдыг нууж байсантай адил хортой вирус тээсэн линк аюул тээж буй. ⚠️ Тэд хэрхэн хуурч байна вэ? Залилагчид иргэдийг линкэн дээр даруулснаар хортой вирус гар утсанд нь суулгаж, таны мессэж болон банкны OTP кодыг нь хүртэл уншин, данснаас нь мөнгө шилжүүлж авдаг. Иймд та бүхэн: Үл таних холбоос дээр дарахгүй байх, Аливаа апп-ыг зөвхөн Play Store, App Store-оос татах, Утасны дэлгэц гэнэт харлах, өөрөө үйлдэл хийх зэрэг шинж илэрвэл интернэтээ нэн даруй унтрааж, банк болон цагдаагийн байгууллагад хандан интернэт банкаа түр хаалгаарай. Өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ цахим залилангаас хамгаалж, энэхүү мэдээллийг бусдад түгээгээрэй.