Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн хийсэн онцлох ажлууд
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Түүний энэ шийдвэр улс төрийн хүрээнд олон талын байр суурь, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ч төрийн тэргүүнээр ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, санаачилсан бодлого, хөтөлбөрүүдийг нь тусад нь авч үзэж, бодитой үнэлэх учиртай.