Б.Найдалаа: Говийн бүс дэх цахилгаан станцыг цаг алдалгүй барина. Жилд $140 саяыг олох боломжоо алдаж байна

ikon.mn · world

Монгол Улс өөрийн эх үүсвэрээр эрчим хүчээ хангах, сумдын эрчим хүчний чанаргүй байдлыг залруулах зорилгоор Эрчим хүчний яамнаас ахин таван багц газар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж.

Тухайлбал Азийн хөгжлийн банктай хамтран Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгуудад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг нээлттэй зарлаад явж байгаа юм байна.  Мөн говийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд Дундговьд олон улсын санхүүгийн корпорацтай хамтран 100 МВт-ын салхины станцын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Түүнчлэн сумдын хүчдэлийн уналтыг багасгах зорилгоор 8 аймгийн 21 суманд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа аж. Мөн өмнийн говийн уул уурхай тэр дундаа Оюу толгойн хэрэглээг хангах зорилгоор багц 3-ыг зарлаад явж байгаа юм байна.

Говийн бүсэд шинээр цахилгаан станц барих гэж байгаа гэв. Тодруулбал зөвхөн говьд нийт 1.7 сая кВт.цагийн эрчим хүч хэрэгтэй байгаа ба ямар шийдлээр яаж нийлүүлэх техникийн шийдлээ сонгон шалгаруулалтад оролцож байгаа тал нь өөрсдөө шийдэх аж. Хөрөнгө оруулагч хэн ч байж болно. Гол зорилго нь нэг ч минут тасарч болохгүй 99.5 хувийн найдваржилтайгаар 1.7 сая кВт.цагийн эрчим хүчийг Оюу толгойд нийлүүлэх юм гэдгийг онцлов.

Одоогоор Оюу толгой цахилгааны хэрэглээгээ жилд 140 сая орчим ам.доллар төлж Хятадаас импортоор явж байна. Бид жилд 140 сая орчим ам.доллар олох байлаа. Аль эрт барьчихсан байх ёстой байсан станц учир Эрчим хүчний яам, Засгийн газар цаг алдалгүй барих ёстой гэж үзэж байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа онцлов.

Сонгон шалгаруулалттай холбоотой бүх мэдээлэл Эрчим хүчний яамны веб хуудсанд нээлттэй байгаа гэв.

Read full article →