ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин: Монголчууд тулалдаж, тулалдаж Монгол-Хятадын эзэнт гүрнийг байгуулсан ч эцэст нь ууссан
Russian President Vladimir Putin gave an interview to film director Emir Kusturica, published Friday on the Kremlin website. The conversation focused on Russian history and civilization. While discussing neighboring China's civilization, Putin brought up Mongolian history. He said the Mongols fought and fought to build a Mongol-Chinese empire, but it eventually dissolved.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний кино найруулагч Эмир Кустурицатай хийсэн ярилцлага Баасан гарагт Кремлийн вэб сайтад нийтлэгджээ. Ярилцлагын агуулга нь Оросын түүх, соёл иргэншлийн талаар байлаа. Путин энэ үеэр хөрш Хятадын соёл иргэншлийн талаар ярихдаа Монголын түүхийг хөндсөн нь анхаарал татаж байна. "Оросын соёл иргэншил" гэсэн ойлголтыг та хэрхэн тодорхойлох вэ? гэсэн Кустурицагийн асуултад тэр “Оросын соёл иргэншил бол аугаа соёл иргэншлүүдийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Бид бусдыг ч бас мэднэ. Жишээлбэл хэдэн мянган жилийн настай Хятадын соёл иргэншил байна. Бид тэдний түүхээс юу болсныг санах ёстой. Жишээлбэл, Монголчууд Хятадтай тулалдаж, тулалдаж, эцэст нь өөрсдийн Монгол-Хятадын эзэнт гүрнийг байгуулсан. Гэвч хэрхэн дууссан бэ? Эцэстээ хятадууд монголчуудыг уусган шингээсэн” гэж хариулжээ. Путин цааш нь ярихдаа “Хятадын төр, ард түмэн байлдан дагуулагчдыг зүгээр л уусгачихдаг. Ингээд л тэд ууссан” гэж хэлсэн байна. Тэр ярилцлагадаа гол нь өнөөгийн Орос улс нь Оросын соёл иргэншлийн төв бөгөөд Украин зэрэг хөрш улсууд үүний нэг хэсэг гэсэн үзлийг тайлбарлажээ. “Украины цэргүүдэд би тэднийг бууж өгөх ёстой гэж хэлмээргүй байна. Учир нь энэ жаахан ичгүүртэй сонсогдох байх. Харин би тэдэнд бидний талд ороорой гэж хэлмээр байна. Учир нь бид нэг тал буюу түүхийн зөв тал юм” гэж Путин хэлсэн байна. Эх сурвалж: kremlin.ru